asylum-wide-does-gotham-heading-to-arkham-asylum-mean-we-ll-see-her-jpeg-147568

  ASYLUM

           Тэр үед Сора юу ч бодолгүй буцаад өрөөндөө орох гээд дээш өгсөж явахад яагаад ч юм нэг л хүйтэн зэврүүн санагдаж хурдхан шиг өрөөрүүгээ орохоор гүйлээ. Орондоо орсон хойно нь ч тэр охины нүд санаанаас нь гарахгүй байлаа. Энэ үед шөнийн 1 цаг болж байсан юм. Сора нүдээ анин элдвийн зүйл бодохгүйгээр унтав. Шөнө дунд болж гадаа салхилах салхи цонх тогших  мэт, энэ үед бүгд л гүн гэх ч нь унтацгааж ингэсээр үүр цайв. Үүр цайхтай зэрэгцэн буудлын өвгөн паар асааж өрөөнүүдийг дулаацуулж, хуучирсан зуухан дээрээ ус тавин өглөөний цай бэлдэж байх зуур оюутнууд босон юм хумаа баглацгаалаа. Жолооч  ах түрүүлж гараад машинаа шалгангаа нөгөө л тамхиа зууна. Харин Сора өнгөрсөн шөнийн болсон явдлыг Кира, Хина хоёрт ярьж өгөв.

“Тийм үү, өчигдөр байгаагүй биздээ, яагаад бид нарт хэлээгүй юм бол” гэж Кира асуухад…

“Мэдэхгүй ээ ямар ч байсан энд ажилладаг охин л гэсэн, гэхдээ их өвөрмөц нүдтэй охин байна лээ. Яг л далай тэнгис шиг гүн цэнхэр нүдтэй ” гэж Сора хариуллаа.

“Хөөх, би лав тийм хүн харж байгаагүй юм байна. Тэгвэл очоод танилцчихъя” гэж Хина шийдэв.

Охидуудыг юм ярих зуур Ацүши эмнэлэг рүү дахин ярих гэснээ болив. Түүнийг ярьж дуусаагүй байхад тасалсанд нь их гайхаж, эмнэлэг хойно эмч нь завгүй байсан юм байлгүй гэж бодоод ,нөгөө хэдийгээ болж байгаа үгүйг шалгахаар дээш гарлаа.

Бүгд л бэлэн болж доош буун явахаасаа өмнө цай уухаар сууцгаалаа.

“За сайхан амарцгааж чадав уу?” гэж өвгөн мишээн асуухад

“Тэглээ, ёстой сайхан амарлаа” гэж Хирото хариулав.

Сора өчигдөрийн охиныг асуух уу байх уу гэж бодсоныхоо дараа  яг асуух гэтэл…

“нээрээ танай энд нэг охин ажилладаг гэсэн, цэнхэр нүдтэй охин” гэж Хина сонирхсон янзтай асуухад өвгөний царай барааснаа “Юу, өглөө эрт бараанд явчихсан, ер нь их дуу муутай хүүхэд байгаа юм. Хүнтэй нээх яриад байдаггүй. Тоосны хэрэггүй ээ, цайгаа ууж дууссан бол одоо явцгаадаа” гэж өвгөнийг хэлж дуусвуу үгүй юу гэнэт нэг юм нүдэх шиг болов. Бүгд их гайхан “Сая юу байсан бэ” гэж Минато асуухад өвгөн шууд л “За та нар одоо явцгаа ” гээд ачаануудыг нь гаргаж өгөв.

Өвгөний ингэх нь хачирхалтай байсан ч нээх тоолгүй бүгд машиндаа суун цааш явцгаав.

“Жаахан сонин санагдахгүй байна уу, тэр өвгөн нэг юм нуугаад байгаа юм шиг.” Гэж Сора гайхсан байртай асуухад..

“Юун сонин байна, сонин гэвэл чи л байна. Өчигдөр шөнө  чамайг өрөөнөөсөө гараад явж байхыг чинь харсан шүү, өвгөнтэй юм яриад зогсоод байсан ” гэж Хиротог хэлэхэд….

“Юу яриад байгаан бэ, би өвгөн, охин хоёртой ярьж байсан, тэглээ ч ер нь чамд ямар хамаатай юм, өөрийгөө л хичээ” гэж Сора уурлаад урагшаа хараад суучихав.

“Охин гэнэ ээ,тийм юм байгаагүй дээ” гэж Хирото амандаа бувтнав.

Сора дотроо”Юу байгаагүй ээ , энэ эргүү буруу харчихаад дайраад байгаан байхдаа, яалтачгүй охин байсан ” гэж бодлоо. Бодох тусам түүнд өчигдөрийн бас өнөө өглөөний явдлууд улам л хачин санагдаж байв.

Очих газар ч улам ойртож байлаа. Тэд дор бүрнээ сандарцгаан, шинэ орчин, сүүлийн дадлага гээд л элдвийн зүйл бодон явахад ашгүй нэг юм ирлээ.

Гэхдээ тэдний төсөөлсөн шиг газар биш байсан юм. Хашааных нь хаалганд тулж ирэхэд их л хуучирсан байшин, гаднаасаа бараг л балгас, эмнэлэг байна гэхэд хүн итгэхээргүй байх нь тэр. Харин хашааных нь дээд талын хаягийг нь харвал “ЁоЁико галзуугийн эмнэлэг”  гэсэн байв.

“Хүлээгээрэй, галзуугийн эмнэлэг гэнэ үү, би зүүдлээгүй биз дээ ” гэж Хирото уулга алдав.

Үнэндээ галзуугийн эмнэлэг тэднийг хүлээж байгааг мэдсэнгүй.

“Юу вэ, бид нарт хэлээгүй шдээ, тэглээ ч галзуугийн эмнэлэгт дадлага хийнэ гэсэн юм байгаагүй.” Гэж Ацүши гайхан хэлэв.

Тэд бүгд л гайхан орж ч чадахгүй дэмий л гайхан зогсоход…

“За , нөгөө газар чинь энэ дээ, миний хийх ажил ингээд дууслаа, одоо буцлаа, та нар ачаагаа авцгаа” гэж жолооч ах шуудхан хэлэхэд бүгд гайхан яах ч аргагүй ачаагаа авцгаана. Дэмий зогсохын оронд орохоор шийдэж Сора хонхыг нь дарах гэтэл гэнэт өөдөөс нь нэг эр шүлсээ савируулан, нүд нь улаанаараа эргэлдсээр “Сайн уу, намайг Жорж Вашингтон гэдэг. Би бол ерөнхийлөгч” гээд л байдгаараа бахарч гарахад Сора айж цочисондоо орилон хойш унахад Кира Хина хоёр түүнийг түшиж авав. Нөгөө эр хашааны хоёр төмрөөс барин шүлсээ байдгаар нь савируулан хэлээрээ долоож, галзуу хүн шиг инээж эхлэхэд бүгд эвгүйцэв. Гэнэт цаанаас нь эмч гэмээр хоёр хүн гүйж ирээд толгойнд нь уут углаад, тайвшруулах эм тарчихаад аваад явав. Өөдөөс нь цагаан халад өмссөн нэг эр алхаж явах нь тэр.

“Та нар хэн бэ?” гэж нөгөө эр асуухад..

“Бид нар Анагаахын оюутнууд, энд дадлага хийхээр ирсэн юм. Уул нь өчигдөр ярьсан даан ч….”

“Дадлага хийхээр ирсэн гэнэ ээ, аан ” гэж хэлэхдээ гаргаж байсан чухал царай нь зөөлрөн , мишээгээд “Тийн бид нарт хэлсэн ,зургаан оюутан гэсэн байх аа. За орцгоо” гэлээ.

MWD

 

 

Advertisements