46b12f527c000a19bf36937721f86072

Нэгэнт ийм юм болсонд Сора эвлэрч хурдхан шиг энэ бүхнийг дуусгахыг хүсэж байв. Бусад нь ч гэсэн нэг л дургүйхэн салцгаасан юм. Харин Ацүшигийн хувьд Соратай хамт явахаар болсон нь жаахан тиймхэн байсан ч аль болох юу ч болоогүй юм шиг байхаар шийдлээ. Ингээд маргааш өглөө нь бүгд сургуулийнхаа урд цуглан явах гэтэл…

“ХҮлээгээрэй, зургаан хүн явах ёстой биздээ, яагаад тав байдаг билээ” гэж Хина бусдаасаа гайхан асуухад..

“Нээрээ тийм байна шд өчигдөр яагаад санаагүй юм бол” гэж Кира хэлэв.

Бүгд дор бүрнээ гайхан Сора сургуулийн хашаа руу хүн орж ирж байхыг хараад “хөөе тэр хэн бэ?” гэхэд “Юу вэ энэ чинь, нөгөө хэсгийн том шилт биш үү” гэж Хирото дүргүй нь янзтай хэлэв..

“Том шилт ээ, би ёстой харж байгаагүй юм байна” гэж Кира асуухад Сора, Хина  хоёр ч бас толгой дохилоо.

“Яагаав нөгөө хичээлээс өөр юм мэддэггүй том шилт, хараач дээ бараг өөрөөсөө том шил зүүчихсэн байгаа биз дээ” гэж Хирото ёжтой нь аргагүй инээхэд Хина шууд толгой руу нь цохин “Мангар минь чамаас л дээр байна” гэв.

Ингэх зуур нөгөө том шилт аль хэдийн ирж ээрч мууран…”Сайн уу, та нар Нагасаки явах хүүхдүүд мөн үү” гэж асуухад Сора тийм гэж хэлэхэд автобусны жолооч дуудан явах цаг болсныг анхаарууллаа.

Ингээд тэд замдаа гарлаа. Явах замдаа өөрсдийгөө уйдаахгүйн тулд элдвийн юм хийцгээж байв…

“Хөөе нээрээ чамайг хэн гэдэг юм, түрүүн танилцаж амжаагүй юм байна” гэж Хина эелдэг гэгч нь асуухад том шилт хүнтэй бараг ярьдаггүй байсан болохоор өөрөөс нь шууд асуусанд жаахан балмагдаж… “намайг Минато гэдэг” гэлээ

Ингэж хэлчихээд дуугаа хураачихсан болохоор Хинагийн яриа өдөх санаа нь бүтэлгүй, өөрөө буцаад нөгөө хэдтэйгээ тоглож эхлэв. Сорагийн хувьд чихэвчээ зүүгээд зүгээр л цонхоор хараад явах илүү сайхан байлаа, байгалийн сайхныг харж аль болох тэнд очоод яах бол гэсэн айдсаа дарахын тулд тайван байхыг хичээж байсан юм. Өдөр ч өнгөрч нар жаргах дөхөхөд тэд Нагасакид ирлээ. Гэхдээ тэдний очих эмнэлэг Нагасакигийн төвд биш захын жижиг тосгоны эмнэлэг байсан юм. Үнэндээ тэдэнд энэ хот илүү таалагдаж байсан ч тэднийг ямар газар хүлээж байгааг төсөөлөө ч үгүй байлаа. Нар жаргаж харанхуй болоход гэнэт гадаа ширүүн гэгч нь бороо асгарч эхлэв. Аянга цахилгаан хүчтэй цохиж байгаа нь тэнгэр хэлэгнэв үү гэлтэй. Зам мэдэгдэхээ больж жолооч ч замаа харахад хэцүү болсон юм. Тэгсэн ч аажуу яван ойр хавьд айл амьтан байгаа эсэхийг харж явахад ашгүй голын цаана гэрэл харагдах нь тэр. Шуудхан тэр гэрлийг чиглэн явж очтол дэн буудал байв. Ийм хүчтэй аянга цахилгаантай бороо асгарч байхад цааш явахад дэндүү эрсдэлтэй гээд бүгд энэ шөнөдөө дэн буудалд хонохоор боллоо.

“Энэ бороо ч мөдгүй юм шиг байна даа” гэж жолооч ах хэлэхэд

“Харин тиймээ товолсон цагтаа очиж чадахгүй юм шиг байна, ядаж залгаж хэлэх үү” гэж Ацүши санаачлахад жолооч ах толгой дохин..

“Би нэг тамхилчихаад оръё” гэв

Жолооч ахаас бусад нь буудал руу ороход тэдний өөдөөс нэг өвгөн дэнлүү барьчихсан хүлээж авлаа. Гадаа хүчтэй аянга цахилгаантай бороо орж байгаа болохоор бүх цахилгаан хэрэгсэлээ унтраачихсан байв. Дэнлүү барьсан өвгөн их зөөлөн ,нүдээрээ инээсэн хүн байсан нь оюутнуудад их таатай санагдана.

“За замд саатаа юу ” гэж элгэмсэгээр асуухад..

“харин тиймээ бид нар анагаахын оюутнууд байгаа  юм, уул нь өнөөдөр ингэж их бороо ороогүй бол шууд явах байсын, нэгэнт ийм юм болсных энд хоноод явдаг юм уу гэж бодоод” гэж Кира хэллээ….

“аан дадлагын оюутнууд байх нь ээ, манай энд бараг хүн ирдэггүй юм, одоо ч хүн байхгүй ,та нар ирсэн нь сайн юм болж, намайг дагаад яв” гээд өвгөн түрүүлээд яваад өгөв. Тэд нар ч гэсэн шууд л араас нь дагаад явцгаав. Жаахан хуучирсан бололтой алхах бүрт шал нь шахарч дуугараад байх нь тиймхэн ч нээх юм бодолгүй явцгаасан юм. Нэг өрөөнд гурвуулаа байхаар хоёр өрөө гаргаж өгөөд өвгөн доош буулаа. Сора, Хина, Кира гурвын хувьд угийн найзууд учраас ямар ч асуудалгүй байсан хөвгүүдийн хувьд Ацүши, Хирото хоёр Минатог нээх тоосонгүй. Ацүши эмнэлэг рүү ярихаа гэнэт санан өвгөн дээр очин “энд утас байгаа юу, очих эмнэлэг рүүгээ ярих гэсэн юм” гэхэд өвгөн “уул нь нэг юм байгаа харин ажиллахын болов уу даа “гээд хаана байгааг нь зааж өгөв. Ацүши дугаарыг нь бичиж авсан цааснаасаа дугаарыг нь хийгээд залгахад ашгүй дуудаж байв. Дуудасны эцэст “Байна уу”гэхэд Ацүши “Өө сайн байна уу, би Анагаахын их сургуулийн дадлагын  оюутан Ацүши байна, энэ ЁоЁико эмнэлэг мөн үү” гэхэд “Тийм байна” гэж илүү дутуу үггүй хариулав.

“Аан, бид нар гадаа хүчтэй бороо ороод байгаа болохоор эндхийн дэн буудалд..” гээд өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байхад утсаа тавчихав. Ацүши гайхсандаа утсаа буцаагаад тавив. Дараа нь Ацүши жолооч ахыг гадаа тамхилж байгаад ороод ирнэ байх гээд унтаад өгөв. Шөнө дунд болж байлаа, бүгд л унтацгааж байхад охидын өрөөний хаалганы гадаа нэг хүн байгаад байв. Гэнэт зүүрмэглэсэн Сора түүнийг хараад шууд л “Хэн бэ?” гэхэд нөгөө хүн гүйгээд өгөв. Гайхаж хоцорсон Сора босон өрөөнөөс гаран коридороор аажуу алхан шатанд тулж ирэхэд доор хэн нэгэн ярьж байхыг сонсоод хартал нөгөө өвгөн нэг охиныг загничихсан байж байв. Загниж байснаа өөрсдийг нь хүн сонсож байгааг анзаарсан өвгөн Сораг хараад нөгөө зөөлөн инээмсэглэлээрэй инээн… “Ийм шөнө болсон хойно та чинь унтахгүй энд юу хийж байгаа билээ” гээд нөгөө охинийг ардуураа нуув

“Харин унтаж байсан нэг юм хаалганы гадаа”гэснээ “заза юу ч бишдээ , ингэхэд наад охин чинь таны охин юм уу?” Гэж сэдвээ өөрчлөн асуухад…

“Юу , Үгүй ээ, манайд ажилдагийн, санаа зовсны хэрэггүй ээ , одоо орж унт унт” гээд өвгөн нөгөө охиныг хөтлөөд аваад явчихав.Тэр охиныг харахад  хөөрхөн алаг цэнхэр нүдтэй ч тэр нүдэндээ их гунигтай байх нь илт байсан юм.

MWD

Advertisements