52275651

 

Ангийн өмнө Сора, Кира, Хина 3 аль эмнэлэг дээр хуваарилагдсанаа сонсох гээд тэсэн ядан хүлээж сууна. Учир нь тэд Анагаахын их сургуулийн төгсөх курсынхан бөгөөд эмнэлэг дээр дагалдан хийх ёстой ба болж өгвөл бүгдээрээ нэг эмнэлэг дээр гарахыг хүсцгээж байлаа.

“Бурхан минь ингээд эмч боллоо гэж үү” гэж Хина хэлэхэд..

“Юун эмч вэ? Дөнгөж дагалдангаа хийх гэж байж. Чи нээрээ бие чинь энд байгаа ч сэтгэл чинь аль хэдийн эмч болчихжээ.” Гэж Сора үгүйсгэв.

Сора угийн л юманд нухацтай ханддаг охин, харин Хинагийн хувьд үргэлж инээж явдаг бөгөөд яг л жаахан хүүхэд шиг. Найзуудынхаа дунд хамгийн бага нь, тиймдээ ч ийм байгаа нь арга ч үгүй биз…

“Өө Ацүши, ” гэж Кира уулга алдахад Сора нэг л дургүйхэн Кирагийн хойноос татна. Учир нь Сора, Ацүши 2 өмнө нь үерхэж байсан ба салснаасаа хойш хааяа нэг албан шаардлагаар хоорондоо юм ярьдаг. Харин Ацүшигийн хажууд явж байгаа нь Хирото, ёстой нойтон хамуу л гэсэн үг.  Үргэлж хаа таарсан охидоо хоргоож зовоож байдаг.

“Та нар юу хийцгээж байгаан?” гэж Ацүши асуулаа.

Аль болох Сора руу харахгүйг хичээж , юу ч болоогүй юм шиг нөгөө хоёр луу нь хариулт хүссэн байртай харахад..

“Юу хийдгийн хариугаа хүлээгээд сууж байна” гэж Хина шуудхан хэллээ.

“Аан дадлагын хариу юу, хөөе Хина чи өөрийгөө дадлага хийнэ гэж бодоо юу, ийм толгой муутай юм байж” гэж Хирото ёжтой нь аргагүй Ацүшигийн хажуунаас нь ороод ирэв.

“Ю-Юу гэнэ ээ, энэ муу чинь харин. Чи өөрийгөө хэлээч адилхан муугаа мэдэхгүй. ” гээд Хина муухай харахад..

Хариу ч гарч багш хаалганы гадаа наачихлаа. Бүгд л энэ тэндээс гүйлдэн ирцгээж , шахалдахад Сора ухасхийн босоод арай гэж хүүхдүүдийн урд гараад харав харин Хина, Кира 2 хойно хүүхдүүдийн дундуур орж чадалгүй дэмий л дэвхцэнэ. Сора хариугаа хараад шууд л царай нь барааж, гайхсандаа дахин нэг нягталж харахад яалтачгүй зөв харсан байлаа. Үнэндээ ийм хариу гарна гэдгийг төсөөлсөн ч үгүй. Хина, Кира хоёрыг дэвхцэж байхад Сора гараад ирэв.

“За яасан юу болсон, хаана хуваарилагдсан байна, хурдан хэлэлдээ бүр зүрх дэлбрэх нь”гэж Хина байж ядаж байлаа.

“Харин тиймээ хаана байна, Сора хөөе” гэж Кира дуудахад..

“Ю-Юу Нагасакигийн тосгоны эмнэлэгт”гээд Сора дуугүй болчихов…

“Юуууу, Нагасаки тэгээд бүр тосгоны эмнэлэг эээ, хөөе чи эрүүл ухаантай байна уу, яаж тийм юм байдгийн, алив би хараадхъя” гээд Кира шуудхан бужигнаж байсан олон хүүхдүүдийн дундуур шургаад л орчихов..

“Юу вэ, юун Нагасакигийн жижиг тосгоны эмнэлэг вэ, тийшээ очих гэж энд зургаан жилийг өнгөөрсөн юм уу, арайчдээ, үгүй ээ үгүй би лав явж чадахгүй, хүсэхгүй байна.” Гэж Хина шууд л газар сууж яг л жаахан хүүхэд шиг хоёр хөлөө тийчлэн уйллаа.

“Арай ч дээ, яахаараа бид нар Нагасаки явдаг юм. Чи бас юундаа уйлагнаад байгаан бэ Хина босолдоо. Ичиж үхмээр юм” гээд Кира Хинаг татаад босгов.

Сора сандал дээр очиж суугаад энэ бүхний талаар дахин нэг бодож үзлээ. Яаж ч бодсон бүхэл бүтэн 6 жил сурчаад төгсөхийн алдад өрхийн эмнэлэг  ч биш бүр жижиг тосгоны эмнэлэгт байхдаа яахав дээ гэж дотроо бодож суулаа.

“Нээрээ нэг эмнэлэг дээр заавал зургаан оюутан гарах ёстой биз дээ, одоогийн байдлаар гурвуулаа л байна, нөгөө гурав нь хэн юм бол?”гэж Сора нөгөө хоёроосоо асуухад…

“Нээрээ тийшдээ, аятайхан юмнууд таарчаасай” гэж Кираг хэлэхэд…

“ХМММ одоо яаана даа, уул нь та нартай хамт явмааргүй л байдаг , гэхдээ яалтай билээ, ингээд л таарчихлаа, удахгүй уулзъя  хөөрхөн өө” гээд Хирото Хинагийн хацарнаас чимхчихээд явав….

“Энэ мууг дээ, юу вэ бас энэ бид нартай хамт явах юмуу, өнөөдөр чинь яацан өдөр юм бэ ” гэж Хина бас гонгиноод унав..

“Тэгэхээр Хирото явна гэхээр Ацүши ч гэсэн….” гэж хэлж дуусаагүй байхад нь Хина амыг нь таглав.

Сорагийн хувьд арай гэж Ацүшигээс холдож бүгдийг мартахаар шийдсэн нь талаар өнгөрсөн юм. Өмнө нь түүнийг өөрөөсөө ч илүү хайрладаг байсан нь өөрийг нь илүү ихээр зовоож байдаг байв. Магадгүй энэ тохиолдол бүгдийг шинээр эхлэх боломж ч байж магадгүй гэж найдсаар………

MWD

Advertisements